ГАР УТАС
Гар утас нь радио долгионыг ашиглан телефон дуудлагыг хийх, хүлээн авах зөөврийн холбооны хэрэгсэл юм. Гар утасны үйлчилгээг (үүрэн холбоо) үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх эрх бүхий оператор компаниуд үзүүлдэг бөгөөд манай улсад өнөөдөр үүрэн холбооны үйлчилгээг Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл гэсэн 4 оператор компани үзүүлж байна.
Гар утас нь радио долгионыг ашиглан телефон дуудлагыг хийх, хүлээн авах зөөврийн холбооны хэрэгсэл юм. Гар утасны үйлчилгээг (үүрэн холбоо) үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх эрх бүхий оператор компаниуд үзүүлдэг бөгөөд манай улсад өнөөдөр үүрэн холбооны үйлчилгээг Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл гэсэн 4 оператор компани үзүүлж байна.
Гар утасны хөгжил
Гар утасны нэг дүгээр үе нь 1980 –аад оны үе бөгөөд аналог дохио хэрэглэдэг байсан. Энэ үеийн гар утас нь овор хэмжээ ихтэй, зөвхөн ярианы дохио дамжуулахад ашиглагддаг байсан. Хоёр дахь үе нь 1991 оноос эхэлдэг бөгөөд тоон дохио руу шилжиж, мессеж, имэйл илгээх гэх мэт тоон өгөгдлийн үйлчилгээ нэвтэрсэн байна. Гар утасны 2,5 дахь үед нь та бидний мэдэх GPRS, Multimedia мессеж, аялгуут мессеж гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах болсон үе юм. Энэ үе нь албан ёсны хувилбар биш юм. Харин гурав дахь үе бол хөдөлгөөнт холбооны үе буюу хэрэглэгчид дүрсээ харж ярих, гар утаснаасаа телевиз үзэх, интернэтэд холбогдох, байрлалаа тодорхойлох гэх мэт шинэ үйлчилгээнүүд нэвтэрсэн0G: Утасгүй харилцаа холбооны технологи 1940-өөд оны дунд үед үүсч бий болсон боловч 1980-аад оноос нийтийн хэрэгцээнд нэвтэрч эхэлсэн байна. Зарим мэргэжилтнүүд утасгүй холбооны технологийн хөгжлийн эхний шатыг 0G хэмээн нэрлэдэг. Энэ үеийн гар утаснууд радио долгионы зарчимаар ажилладаг бөгөөд овор, жин ихтэй байсан учир ихэвчлэн автомашинд суурилуулан ашигладаг байжээ. Мөн одоогийн Иридиум системтэй төстэй сансарын холбооны технологи бүхий гар утаснууд усан онгоцны холбооны зориулалтаар ашиглагдаж байсан байна

1G технологи: Утасгүй харилцаа холбооны технологи 1940-өөд оноос үүсч бий болсон боловч 1982 онд хөдөлгөөнт холбооны анхны утасгүй сүлжээ бий болсноор уг сүлжээнд ажиллах гар утаснууд бүтээгдэн ашиглагдаж эхэлсэн. Дохиоллын зурвасын хүрээ өргөн, харьцангуй том хэмжээний батарей шаарддаг, хөндлөнгийн элдэв дохиоллын нөлөөлөлд өртөмтгий, хамгаалалтын систем муу байв.
2G технологи: 1991 оноос 2G стандарт боловсруулагдаж PDC, GSM мэтийн дижитал системүүд ашиглагдах болов. Энэ технолиги нь дуу хоолойг 1 буюу 0-оор илэрхийлэгдэх тоон дохиолд хувирган дамжуулдаг учир дээр дурдсан дутагдалуудыг бүрэн арилгасан, илүү найдвартай систем болсон байна. Мөн дохиоллыг кодлон хувиргаж

3G
Олон улсын Телефон Харилцаа Холбооны байгууллагаас IMT-2000 хэмээх хөдөлгөөнт утасны стандартыг тодорхойлсон бөгөөд анхны 3G системийг 2001 онд Япон улсын NTT Dokomo компани нэвтрүүлсэн байна. Энэ шатанд W-CDMA, CDMA2000 зэрэг өндөр хурдны дижитал системүүд голлож байна. 3G системийн гар утсаар дуу, дүрс болон өгөгдлийг өндөр үр ашигтайгаар дамжуулдагаас гадна интернетээр аялж мэдээлэл татаж авах, youtube видео үзэх, фото зураг агуулсан текст мэдээлэл илгээх боломжтой болсон байна. Мөн 3.5 G хэмээх завсрын ангиллыг гаргаж ирсэн бөгөөд интернетээс мэдээлэл унших хурдаар ялгагдаж байна. 3G системээр интернетэд ойролцоогоор 200-700 кб/с хурдаар холбогддог бол 3.5 G системд 3.6 - 7.2 Мб/с хүртэлх хурдтай холбогдох боломжтой юм. Өөрөөр хэлбэл broadband буюу өргөн зурвасын интернетийг утасгүй технологиор хүлээн авах боломжтой болжээ. Харин 2009-2010 онд гарсан хамгийн сүүлийн үеийн зарим системүүд 15-24 Mб/с хурдыг санал болгож байна.
4G
Гар утасны TeliaSonera компани хамгийн анхны 4G сүлжээг Норвег болон Шведийн Осло, Стокольм хотуудад байгуулж 2009 оны 12 сард ашиглалтад оруулсан байна. Мөн 2010 оноос АНУ, Япон зэрэг улсуудад 4G системд шилжиж, гар утас болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжүүд IP-д суурилсан хөдөлгөөнт өргөн зурвасын сүлжээнд 50 Мб/с-ээс 100 Мб/с хүртэлх хурдаар холбогдон интернет, өндөр чанар бүхий телевизийн нэвтрүүлэг, видео, онлайн тоглоом тоглох зэргээр орчин үеийн интернетэд суурилсан бүх төрлийн үйлчилгээг хүртэх боломжтой болж байна. Холболтын хурдаар өмнөх үеэс 10 дахин илүү бөгөөд цаашид 1Гб/с-д хүргэх боломжтой. 4G үеийн голлох 2 систем нь LTE-Advanced болон WiMаx2 стандартууд бөгөөд аль аль нь хүчин чадал сайтай боловч өндөр өртөг шаардагдсан технологиуд юм. АНУ-д Sprint Nextel, Comcast компаниуд Mobile WiMAX сүлжээг байгуулж , 2010 оны 6 сараас анхны 4G гар утас HTC EVO-г худалдаалж эхэлсэн байна. Гар утасны дэлхийн хамгийн том оператор компани болох China Mobile ирэх жилээс 4G системд шилжихээ мэдэгдсэн билээ. Япон улсын хувьд Мобиком компаний хөрөнгө оруулагчдын нэг болох KDDI компани анхлан 4G системд шилжиж байна. Гэхдээ өөрийн сүлжээ байгуулаагүй бөгөөд Uq Wimax компаний сүлжээг ашиглаж байна.
5G? Хөдөлгөөнт холбооны 4G системд бүрэн шилжсэнээр бүх төрлийн зөөврийн төхөөрөмжийн интернет холболтын хурд 1Гб/с-д хүрч өнөөдрийн бидний хэрэглэж, хөгжүүлж, төсөөлж байгаа ямар ч үйлчилгээг хүртэхэд саадгүй болох юм. Иймд одоогийнхоос цааших буюу 5G систем байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ухаалаг гар утас
Гар утас нь дуудлага хийх, мессеж бичихээс гадна компьютер шиг илүү олон үйлдлийг хийх боломжтой болсон бөгөөд ийм төрлийн гар утсыг “ухаалаг гар утас” гэж нэрлэх болсон.
Ухаалаг утаснаас интернэтэд холбогдох, имэйлилгээх, хүлээн авах, дуу хөгжим сонсох, тоглоом тоглох гэх мэт хувь хүн болон бизнест зориулагдсан олон төрлийн программыг ашиглах бөгөөд гар утасны мэдрэгч дэлгэц дээр хэрэглэгч хурууны өндгөөрөө хүрч гар утастайгаа харилцдаг болсон.
Ухаалаг утаснууд нь дараах нийтлэг үйлдлүүдийг хийх чадвартай байна.
o Дуудлага хийх (Voice call) o Дүрстэй дуудлага хийх (Video call)
o Интернэтэд холбогдох
o Зураг авах, тэдгээрийг вэбд байршуулах
o GPS ашиглах
o Утсан дээр хадгалагдаж байгаа дуу болон бичлэг тоглуулах мөн компьютертой холбогдож дуу болон бичлэгийг солилцох
o Дугаар хадгалах
o Имэйл илгээх, хүлээн авах
o Тоглоом тоглох
o Аппликэйшн(програм) ажиллуулах
o Интернэтээс аппликэйшн болон тоглоом татах гэх мэт.
Ухаалаг гар утасны товч түүх
Ухаалаг гар утсыг анх Simon гэж нэрлэдэг байсан ба 1993 онд IBM корпораци гаргаж байсан байна. 2000 онд Nokia компани Symbian үйлдлийн системтэй Nokia 9210 утас гаргасан нь тухайн үед тэсрэлт болсон. 2001 онд PALM компани Kyocera 6035 нэртэй, анхны вэб хөтөчтэй ухаалаг утсыг нэвтрүүлсэн. Мөн Microsoft компани WINDOWS POKET PC OS (халаасанд багтах компьютер) –ийг нэвтрүүлсэн нь одоогийн ухаалаг утасны ихэнх шинжийг агуулсан томоохон дэвшил байсан юм. 2002 онд RIM компани бидний сайн мэдэх BlackBerry ухаалаг утсыг гаргасан. 2007 онд Apply компани анх iPhone –ыг танилцуулснаар ухаалаг утасны ертөнцөд шинэ дэвшлийг авчирч бүгд л мэдрэгчтэй дэлгэц бүхий олон үйлдэлтэй ухаалаг утас үйлдвэрлэхээр зорьж эхэлсэн байна.
Ухаалаг гар утасны үйлдлийн систем
Ухаалаг утас нь компьютер шиг үйлдлийн системтэй бөгөөд өнөөдөр Android( Google), iOS (Apple), Windows Phone (Microsoft), BlackBerry(Research In Motion) гэсэн үйлдлийн системүүдийг өргөн ашиглаж байна. Доорх хүснэгтэд голлох үйлдлийн системүүдийн тархацыг харуулав.
Хугацаа Android iOS
Windows Phone
BlackBerry OS
Бусад
Q1 2015 78.0% 18.3% 2.7% 0.3% 0.7%
Q1 2014 81.2% 15.2% 2.5% 0.5% 0.7%
Q1 2013 75.5% 16.9% 3.2% 2.9% 1.5%
Q1 2012 59.2% 22.9% 2.0% 6.3% 9.5%
Ухаалаг утсыг үйлдвэрлэж буй тоног төхөөрөмжийн хүчин чадал болон түүний дээр суурилсан нэмэлт програм, түүний олдоц зэрэг нь ухаалаг утасны тархацанд маш их нөлөөлдөг. Өнөөдөр хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа гар утасны үйлдлийн системүүдийг товч танилцуулъя:
Apple iOS: Apple компанийн үйлдвэрлэдэг бүх төрлийн төхөөрөмжүүдэд зориулагдсан хаалттай үйлдлийн систем.
Google Android: Google компанийн Android үйлдлийн системийн хамгийн том давуу тал бол нээлттэй програм хангамж юм. Өөрөөр хэлбэл Android үйлдлийн системийг хэн ч өөрчлөн хэрэглэж болно гэсэн үг юм. Ийм учраас дэлхий дээр маш олон программистууд Android үйлдлийн системийг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж байдаг.
Blackberry OS: Blackberry компанийн гар утаснуудад зориулагдсан хаалттай үйлдлийн систем юм. Ихэнх функцууд нь албан хэрэгт зориулагдсан байдгаараа бусад үйлдлийн системүүдээс ялгардаг. Хар өнгө давамгайлсан зэрэг нь түүнийг ажил хэрэгч хүмүүст хамгийн их тохиромжтой болгожээ. Гэвч Blackberry үйлдлийн системд зориулсан нэмэлт аппликейшнууд ховор бөгөөд албан ёсоор зөвхөн Blackberry компани гаргадаг.

Microsoft Windows Phone: Microsoft компани ухаалаг утасны салбарт 10-аад жилийн өмнөөс орж ирсэн бөгөөд ухаалаг утаснууд нь Windows Phone үйлдлийн системтэй байдаг. Уг үйлдлийн систем нь хаалттай бөгөөд аппликейшн хөгжүүлэх, бүтээх эрх хязгаарлагдмал байдаг. Windows Phone үйлдлийн систем хаалттай учраас өөрчлөх, шинээр бүтээх эрх нь зөвхөн Microsoft компанид хамаарна. Windows Phone-д зориулсан аппликейшнууд элбэг бөгөөд тэдгээрийн ихэнх нь үнэгүй байдаг.
Доорх хүснэгтэд гар утас үйлдвэрлэгчдийн гар утасны борлуулалтын хувийг харууллаа.
Period Samsung Apple
Lenovo, Motorola
Huawei
LG Electronics
Others
Q1 2015 24.6% 18.3% 5.6% 5.2% 4.6% 41.7%
Q1 2014 30.7% 15.2% 6.6% 4.7% 4.3% 38.6%
Q1 2013 31.5% 16.9% 4.7% 4.2% 4.7% 38.1%
Q1 2012 28.9% 22.9% 5.0% 3.4% 3.2% 36.6%